Тодорхой нөхцөл байдалд хүмүүс өөр өөрийн гэсэн аз жаргалыг мэдэрдэг. Хүмүүс хайр дурлал, эд баялаг, эрүүл мэнд, амжилт, сайхан ажил гэхчилэн олон зүйлийг хүсч мөрөөддөг. Гэсэн ч яагаад ч юм заримдаа сэтгэл санаа гутарч, баярлах зүйл юу ч үгүй болсон мэт санагддаг.

Хамгийн сүүлд та хэзээ аз жаргалтай буйгаа мэдэрсэн бэ? Тэр үед ямар мэдрэмж таныг эзэмдэж байсан бэ?

Аз жаргал… Бүх л ертөнцийг тэр чигт нь тэвэрмээр тийм хязгааргүй их хүсэл оюун ухааныг тань эзэмдэн авдаг. Зүрх чинь дуулж, нүүрэнд чинь мишээл тодрон зүгээр л нисмээр санагдана.

Хар үеийн дараа үргэлж цагаан үе ирдэг. Энэ бол хууль! Хаанаас, хэзээ энэ эцэс төгсгөлгүй аз жаргал ирдэг юм бол? Аз жаргал мөрөөдлөөс үүсдэг гэх. Мэдээж, ямар нэгэн шидэт дохиурын хүчинд таны хүсэл аяндаа өөрөө биелчихгүй.

Гол нь хүслээ биелүүлэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ сайтар тунгаан бич. Энэ тухайгаа удаан, уйгагүй бодож, алхам алхамаар хэрэгжүүлбэл мөрөөдөл биелэх болно. Энэ бол итгэл, шаргуу байдал, уйгагүй хөдөлмөрөөр та зорилгодоо хүрсэн хэрэг.

Жинхэнэ, бодит аз жаргал гэдэг нь мөрөөдөх нь битгий хэл зүүдэндээ ч үзээгүй зүйл биелэх тэр мөчийг хэлдэг гэх. Хүн бүр ямар нэг гайхамшиг тохиохыг хүсдэг, гэхдээ энэ бол зөвхөн мөрөөдөл үү…Бүтэшгүй мөрөөдөл үү…

Аз жаргал энэ бол гүн ухааны ойлголтоор амьдралаас дээд зэргээр таашаал авах тэр “идеал” байдал. Бүх л мөрөөдөл тань биелэх тэр агшин. Аз жаргал гэдэг бол материаллаг ойлголт бус энэ бол сэтгэлийн гүнд явагдаж буй үйл явц бөгөөд өөртөө сэтгэл хангалуун байхыг хэлдэг хэмээн эртний гүн ухаанч Аристотель үздэг байсан бол бас нэг хувилбар нь зовлонгүй байхыг хэлдэг гэх. Иймд амьдрал бэлэглэсэн өдөр бүр зүгээр л нар, байгаль эсвэл хур борооноос ч сэтгэлийн таашаал, баяр цэнгэл авч сур.

Ямар ч гэсэн аз жаргал нь оюун ухааны бүтээл. Хэрэгтэй үед хэлсэн үг, дуусгаж чадсан ажил, биелэгдсэн хүсэл гээд өөдрөг сэтгэлийг төрүүлж буй бүхэн түүнд хамаарна. Аз жаргал бол хүний эрх чөлөөний дээд зэргийн илэрхийлэл болдог юм

Гадна төрх, галбираа хадгалахад анхаар. Биеийн хүчний ажил нь сэтгэл санааг сэргээдэг. Иймд фитнесээр хичээллэ. Явган яв. Биеийн булчингаа чангаруул.

Инээмсэглэ. Та зүгээр л нүүрнийхээ булчингуудыг инээмсэглэж буйгаар чангалахад ч

/хиймэл инээмсэглэл/ сэтгэл санаа өөдрөг болдог. Хиймэл инээмсэглэл ч гэсэн тархины тамирыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг. Та аз жаргалтай байгаа дүр эсгэхэд л үнэхээр аз жаргалтай болно.

Нуруугаа эгц шулуун байлга. Сэтгэл санаагаар унасан үед мөр унжиж, бөгтийдөг. Энэ байдал цусны эргэлтэд сөргөөр нөлөөлөн, мэдрэлийн төгсгөлүүдийг дардаг байна. Нуруугаа цэх байлгахад сэтгэл санаа чинь аяндаа хөнгөрөөд ирнэ.

Ямар нэг хоббитой бол. Дуртай зүйлээ олж түүний талаар мэдээлэл цуглуулан, аль болох ихийг мэдэхийг хичээ. Сонирхол нэгтэй хүмүүстэй нэгдвэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд чинь эерэгээр нөлөөлөх болно.

Бусдад туслан, бусдад хайр, халуун дулаан сэтгэл бэлэглэ. Өөр бусдад зориулж ямар нэг сайн үйл хийсний дараа хүнд эерэг эмоци төрдөг юм.

Бусдад, ойр дотныхондоо үргэлж сэтгэл дундуур байдаг хүмүүсээс аль болох зай барь.

“Мөнхийн хөдөлгүүр мэт ажиллах хэрэггүй. Заримдаа хүн өөртөө амрах боломж олгож бай. Амрах нь сэтгэлийн хямралд орохгүй байх хамгийн шилдэг арга.

Newer Posts Older Posts Home